Х.Нямбаатар: Автобусны жолооч нарын цалинг нэмсэн ч орлогыг бэлнээр авч хувьдаа завшдаг асуудал гарсаар байна

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Жил гаруйн өмнө нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхдээ иргэдэд соёлтой, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьсон. Автобуснуудыг ч үе шаттай шинэчилсэн. Үүний ард мэдээж өндөр санхүүжилт яригдана гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв.

Тэрбээр "Харамсалтай нь, бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Наад зах нь орлого нь өдрөөс өдөрт буурч байна. Уг нь баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ.

Ер нь хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин, инженер 1 сая гаруй төгрөгийн цалин авч байхад автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна.

Автобус баазуудын дарга нар хулгай хийж байгаа автобусны жолооч нарыг ажлаас нь хал. Яагаад өршөөгөөд байгаа юм. Камер тавьж мэдчихээд юу ч болоогүй юм шиг байгаа юм.

Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ.  Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662081
0 эможи

Ц. Эрдэнэбат
2025-03-10 10:34
Улаанбаатар хотын захирагч Нямбаатар өөрөө ямар ч үндэслэлгүйгээр цалинг 1000 америк доллар буюу 3.500.000 төг болгон нэмсэн!
Зочин
2025-03-10 09:54
Нийтийн тээврийн санал хүсэлт авдаг хянлт тавьдаг энэ нөхдүүд жолооч нараасаа долоон дор Өөрчдөх хэрэгтэй
keyboard_arrow_up