Удаашралтай болон зогссон 12 барилга байгууламжийн гэрээг цуцаллаа

2025 оны 3 сарын 07

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлгээр 2009-2024 он хүртэл 15 жилийн хугацаанд он дамнан барилга, угсралтын ажил удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа бөгөөд дээрх зогссон барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгаж гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгосон байгаа талаар асуудал дэвшүүлж ярилцсан юм. Эдгээр 51 барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид улсын хэмжээнд он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу дээрх хэлэлцүүлгийн үр дүнд удаашралтай болон ажил зогссон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч байгаа талаар Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн 01/270 тоот албан бичгээр мэдэгдэв.

Тухайлбал, 51 төсөл арга хэмжээнээс 12 барилга байгууламжийн гэрээг цуцалж, 2 төсөл арга хэмжээг ашиглалтад хүлээлгэн өгч, 3 барилга байгууламжийн үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагч руу хүргүүлж, ингэснээр нийт 17 төсөл арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байна.

Arslan.mn

Геронтологийн төвийн барилга

Arslan.mn

Спорт цогцолборын барилга

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662077
1 эможи

DR. ADITY
2025-03-08 00:16
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа

Зочин
2025-03-07 20:26
зөв зөв муусайн хулгайч нар төрийнхөнтэй нийлж хулгай хийж худлаа ярьж үнэ өсгөж ажил гацаадаг
Зочин
2025-03-07 17:14
Төрийн буруу шүү дэ? хяналтаа тавьж байж гүйцэтгэлээр нь санхүүжилтээ өгдөггүй юм уу? Энэ нь хэн нэгэн даргын хамааралтай барилгууд болоод л ингэж байгаа юм шүү??
keyboard_arrow_up