Ж.Эрдэнэбат : “Евро-5“ гэсэн наалттай автобуснуудыг би хүлээн авч Замын-Үүдээр оруулж ирсэн. Автобуснуудыг шалгах боломж байгаагүй

2025 оны 3 сарын 07

Arslan.mn

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал өчигдрийг хүртэл нийт найман удаа хойшилжээ.

Энэ үеэр "Тэнүүн Огоо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат  хариулт өгөхдөө "Ногоон автобуснуудыг гаалийн мэдүүлэг дээр "Евро-2" гэж мэдүүлсэн байна. Гэхдээ "Евро-5" гэсэн наалттай автобуснуудыг би хүлээн авч Замын-Үүдээр оруулж ирсэн. Автобуснуудыг шалгах боломж байгаагүй. Энэ гэрээ байгуулах үеэр би өвчтэй байсан. Хоёрдугаар хүн дээр миний гарын үсэг байгаа болохоор очиж хүлээн авсан." гэв.

Эргэн сануулахад, Энэ хэргийг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт, гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн юм.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарыг 600 автобус худалдан авахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж буй. Мөн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг ч шалгагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662068
1 эможи

Зочин
2025-03-09 13:20
Ичих улайх гэж юм мэдэхээ байчихсан ширэн нүүртэй хүүр шүү
Зочин
2025-03-08 19:34
хулгайчаа хулгайчаа ходоод чинь тэгээд шингээж бна уу
Зочин
2025-03-07 20:24
маскаа аваач муу луйварчин дүр төрхийг чинь цээжилж авмаар бна улсын мөнгө хулгайлагч
Зочин
2025-03-07 12:28
Энэ авилгач хулгайч нарт олон жилийн ял өгөх хэрэгтэй
keyboard_arrow_up