Сар шинийн баярын өдрүүдэд 13 хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ
2025 оны 3 сарын 06
Цагдаагийн байгууллагаас сар шинийн баярын өдрүүдэд гарсан зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг "Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс
- Гэмт хэргийн шинжтэй - 476,
- Зөрчлийн - 3,915, Зам тээврийн ослын - 2,107 бүртгэгдсэн.
Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт, шалгалтын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлсэн.
Мөн баярын үеэр 894 хүнийг эрүүлжүүлэхэд саатуулсан.
Орон нутагт замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт 12 хүн амь насаа алдаж, 41 хүн бэртсэн тоон мэдээлэл бий" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
662055
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс