Согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон ХЭРЭГ гарчээ

2025 оны 3 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад сар шинийн баярын амралтын өдрүүдээр /2025.02.28-03.04/ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолооны үнэмлэхгүй этгээд жолоо барьсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ.

Мөн иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд ч  байна.

Тухайлбал, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна.

Иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхаарууллаа.

Учир нь согтууруулах ундаа уусан үед жолооны хүрдийг хяналтандаа байлгах боломжгүй байдаг тул иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662045
1 эможи

keyboard_arrow_up