Цэрэг бүсгүй битүүний шөнө эрдэнэт хүний амийг аварчээ

2025 оны 3 сарын 04

Arslan.mn
Цэрэг бүсгүй битүүний шөнө эрдэнэт хүний амийг аварчээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын цахим хуудаст өчигдөр буюу гуравдугаар сарын 03-нд Г.Мөнхөө гэх бүсгүй захидал ирүүлжээ.

Тэрээр, "Шөнийн цагаар хөдөө хээр хайрт ижийнх нь амь насыг аварсан цэргийн бүсгүйд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн байв. Бүсгүйтэй холбогдож мэдээллийг тодруулахад "Битүүний шөнө буюу 2 дугаар сарын 28-ны 04 цагийн үед ээж бид хоёр Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зорчиж байлаа. Гэтэл ээж маань бие нэг л базаахгүй байна гэснээ амьсгал нь бөглөрч, ухаан алдсан.    
Ижийгээ тийм байдалд ороход нь үнэхээр айж, шоконд орж яахаа ч мэдэхгүй байсан. Аваараа татаж машинаа зогсоогоод замын унаануудаас тусламж гуйхад аз болж төд удалгүй 9047 УАХ дугаартай машин зогсож, цэргийн хувцастай эмэгтэй хүн бууж ирээд ээжид үнэртэй усаа үнэрлүүлж, хиймэл амьсгаа хийж арай дээрдүүлсэн. Тэгээд "Би та хоёрыг ойрхноор нь Налайхын эмнэлэгт хүргэж өгье" гээд эмнэлгийн бараа харуулж, ижийг минь аварсан. Би айсандаа машинаа ч унаж чадахгүй, тэр бүсгүйгээр хүргүүлсэн нь тэр. Өдгөө ээж бид хоёр 3 дугаар нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Ээжийн минь бие овоо тогтворжсон. Эмч нар яаралтай арга хэмжээ аваагүй бол хүндхэн байдалд очих байж шүү гэж хэлсэн. Тэр бүсгүйд үнэхээр их баярлалаа. Нэрийг нь асуухад Пагмаа гэдэг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд цэргийн ангид ажилладаг л гэсэн. Түүнээс өөр мэдээлэл авч чадаагүй. Хотоос ажил руугаа явж байхад таарлаа гэж байсан. Цэргийн хүн учраас үүнийг уншиж магад гээд та бүхэнд хандаж байгаа минь энэ. Пагмаад маш их баярлалаа, ижийгээ гайгүй болохоор очиж баярласнаа заавал хэлнэ ээ" гэсэн юм. 
Энэ мэдээллийн дагуу Пагмаа гэдэг цэргийн бүсгүйн эрэл суралд гарахад Ч.Пагамдулам гэдэг ахлагч цолтой, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр салбарт алба хаадаг, ахлах планшетчин бөгөөд 2024 онд хилийн чанадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатан байлаа. Сар шинийн босгон дээр эрдэнэт хүний амь насыг аварч, элэг бүтэн амьдралыг гэр бүл, үр хүүхдүүдэд нь үлдээж чадсан цэргийн бүсгүй танд баярлалаа.

Ахмад Д.БОЛОР" гэжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662030
1 эможи

TSO
2025-03-05 12:32
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
keyboard_arrow_up