Цагаан сарын амралтыг энэ ондоо багтаан НӨХӨЖ АЖИЛЛАНА
Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр таарсан тул өнгөрөгч долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас ирэх даваа, мягмар, лхагва гарагийг амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталсан.
Улмаар эдгээр өдрүүдийг 2025 ондоо багтаж салбарын онцлогийг харгалзан аль ч үед дээрх ажлын өдрүүдийг нөхөж ажиллахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, цагаан сараар амарсан өдрүүдээ энэ ондоо багтаан, нөхөж ажиллах юм.
Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих бэлтгэл хангахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгасан билээ.









