Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 05

Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд

11:00 цагт  УИХ-ын гишүүн Г.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд зочилж, тус дүүрэгт эхийн сүүгээр хооллолтыг дэмжихээр хийгдэж буй ажлуудтай танилцан, хүүхдээ эхийн сүүгээр хоолож буй залуу ээжүүдтэй уулзана. Утас: 99112652

h

МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт 8 дугаар сарын 8-нд болох “Аавуудын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх тухай Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Сайхан монгол аав ТББ-аас мэдээлэл хийнэ.

k

Монгол ньюс мэдээлллийн төвд

11.00  цагт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн талаар найруулагч Г.Бадамрагчаа мэдээлэл хийнэ.

j

ССАЖЯ-нд

12:00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Дэрэн" хөл бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзана.

14:00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон буудлагын спортын пара олимпын тамирчидыг хүлээн авч уулзана.

g

Баянгол зочид буудлын хурлын танхимд

14.00 цагт Энэ сарын 8-нд Цонжинболдогт болох “Майдар” лазер шоуны тухай мэдээлэл өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6620
0 эможи
keyboard_arrow_up