Д.Удвал: НӨАТ-ын сугалааг болих хэрэгтэй. Сугалааны цаана шударга бус байдал явж байна

2025 оны 2 сарын 25

Arslan.mn

Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Энэ үеэр Наран Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал "Улсад татвар төлөгчид цөөрсөөр л байна.  Жишээлбэл манай компани ил тод худалдаа хийж, НӨАТ-ын 10 хувийг хэрэглэгчээс нэмж аваад улсад цуглуулаад өгдөг. Гэтэл ил тод худалдан авалт хийж, НӨАТ-ын баримт хэвлэдэг газраас хүмүүс бараа авахаа больж байна.

Яагаад гэвэл хэн 10 хувь илүү төлж бараа авахыг хүсэх юм бэ. Тиймээс НӨАТ төлдөггүй захаас бараа худалдан аваад байгаа юм.

НӨАТ-ын хэмжээ манай улсад өндөр байна. 10 хувь байгаа нь бизнес эрхлэгчдийг хумих бодлого.

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон сугалааг болиулах хэрэгтэй.

Сугалааны цаана шударга бус байдал явж байна" гэв.

Мөн тэрбээр, " НДШ-ийн хувь хэмжээгээ эргэн харахгүй бол чадварлаг боловсон хүчин гадагшаа гараад дууслаа. Ажилтан, ажил олгогч хоёулаа давхардаад 20 гаруй хувийн НДШ төлөөд байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661948
1 эможи

ajil olgogch
2025-02-26 10:10
Hun tsalinjuulj tsalin ugj ajliin bair usgeseniihee toloo shiitguulj tatwar toldog ene sonin esreg bodlogoo bolimoor bn, bodlogo ch gej de barag system iin aldaa ym bishuu. yaahaaraa hund tsalin ugsuniihoo toloo tatwar ulsad toloh yostoim be. tsalin awj baiga hun orlogo olj bn gedg utgara tatwar toloh n bol yos zuid taarnaa, getel tsalin ogson hun yaahaaraa tatwar toloh yostoim be. barag esergeeree ulsaas uramshuulah yostoi bz de.
Зочин
2025-02-26 08:51
бууруулах цаг нь болсоон
Зочин
2025-02-25 22:53
Яг үнэн
Иргэн
2025-02-25 15:54
Харин тиймээ биднийг ажилуулж буй компани бас бид бүхнийг дэмжихмхамгийн зав бодлого татвараа бууруулах
Боржигон
2025-02-25 15:37
Үнэн шүү шудрга бус
keyboard_arrow_up