25 улсын 998 гадаад иргэнийг Монгол улсаас албадан гаргажээ

2025 оны 2 сарын 25

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн онд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргажээ. 

Албадан гаргасан иргэдийн

  • дийлэнх хувь буюу 794 нь БНХАУ-ын иргэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 509,
  • оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч манай улсаас гарч явахаас зайлсхийсэн 181,
  • түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72,
  • бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргасан байна.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэх зорилгоор гадаадын 99 орны иргэнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгож байгаа ч аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнес, хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил нэмэгджээ.

Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгожээ.

Аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдуулсан байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр хангах, виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг онцгой анхаарч, хүчинтэй хугацаа дуусахаас урьтаж асуудлаа шийдүүлэх, зөвхөн хуулиар хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, хууль, журамд заасны дагуу зохих зөвшөөрөл авахыг ГИХГ-аас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661947
1 эможи

Зочин
2025-02-26 09:49
энэ худлаа шүү олон хужаа монголоор дүүрэн байгаа ард олныг тархидаж байна хуурч мэхэлж ханадаггүй ноход юмаа
keyboard_arrow_up