Модон могой жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргаснаас тухайн жилийн өнгө төрх тодорхойлогддог хэмээх монгол түмний уламжлалт зан үйл бий.
Тиймээс XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна.
Шинийн нэгний өглөө тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөллийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт тухайн жилийн огторгуйн “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.
Энэ жил огторгуйн “хар нохойн ам” урд зүгт таарсан тул "Хий" суудалд суусан хүмүүс эмийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирэх нь байна.
ХИЙ









