Б.Буяндэлгэр: Шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

Сар шинийн баяраар амрахгүй, Бямба, Ням гарагт цагаалах болсонд иргэд бухимдаж буй. Үүнтэй холбогдуулан ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд хандан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр хэмээн цахим хуудастаа "Сайд та “Хөдөлмөрийн тухай хуульд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна.

Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон.

Энэ үүднээс хуулийг хэрэглэхдээ хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийг батлан гаргаж байсан цаг үе, нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой.

Үүний дотроос тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй байгаа.

Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Энэ нь зөвхөн хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал бөгөөд хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг огтхон ч биш, харин ч хууль тогтоогчийн зорилго, хүсэл зоригийг бататган хэрэгжүүлсэн, ард түмний ашиг сонирхолд нийцсэн, тэдний төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн алхам болох юм" бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661904
1 эможи

зочин
2025-02-24 11:14
Хужаагийн шээсд тийм хүсэл байхгүй нь тодорхой
keyboard_arrow_up