“Өндөрхааны цом“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлжээ

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

"Өндөрхааны цом" Сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг найман сая, шөвгөрсөн бөхчүүдийг таван сая төгрөгөөр урамшуулжээ.

Шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь, улсын начин Л.Энхсаруул нар шалгарсан юм.

Өнөөдөр Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн, 02.25-ны мягмар гарагт Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанууд тус, тус болно. Битүүний өдрийн улс аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан хоёрдугаар сарын 26-ны лхагва гарагт 11.00 цагаас эхэлж, хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэнэ.

Могой жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1-2-ын даваа хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт 13.00 цагт эхэлж, 3-8-ын даваа хоёрдугаар сарын 28-ны баасан гарагт 13.00 цагаас үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661903
0 эможи

зОЧИН
2025-02-24 14:22
Дархан аврага Батсуурь маань хүний тахины хонхорлуу үенд өшиглөж унгаадаг шинэ мэхний хувилбхр гаргаа юу даа гэж харагдсан шүү
keyboard_arrow_up