“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааны ногдол ашгийг БИТҮҮНИЙ ӨДӨР олгоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг ТУЗ нь хуралдаж шийдвэрлэсэн байна.
Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "2024 оны санхүүгийн балансаар 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон.
Үүнээс, 2024 оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүсэн. Үлдсэн 200 мянга орчим төгрөгийг Цагаан сарын өмнө, хойно хоёр хувааж олгоно. Иргэдийн ногдол ашигт нийтдээ 1.1 их наяд төгрөг хуваарилагдаж байна.Харин төрийн эзэмшлийн ногдох ногдол ашигт 2.8 их наяд буюу иргэдийнхтэй нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилагдана. Компани 2024 оны жилийн эцсээр 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 86 орчим хувийг ногдол ашиг болон гарч байна " гэлээ.









