БНСУ руу явах зорчигчдын АНХААРАЛД
БНСУ-ын Зам тээврийн яамнаас нислэгийн үед мөрдөх журамдаа өөрчлөлт оруулсан талаар МИАТ компаниас мэдээлэв. 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхийг (vape) тээшинд өгөхийг хориглохоор болжээ.
Мөрдөх журам:
-
Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцагт хийхгүй/
-
Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
-
Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
-
Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
-
Нэг хүн 100wh хүртэлх таван ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
-
Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах гэсэн заалтыг оруулсан байна.









