ЦЕГ: Морь унаж байсан хүүхэд чирэгдэж, нас баржээ
2025 оны 2 сарын 20
Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад харамсалтайгаар нас барсан 12 настай хүү С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Одоогоор шалгалт үргэлжилж байна гэв. Харин ХЭҮК-оос Архангай аймгийн туслах малчны хүү морины ажил хийж байгаад харамсалтайгаар нас барсан хэрэг гарлаа. Хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаанд өвөл, хавар оруулахыг хориглосон шийдвэр гарсан ч зарим газар уг шийдвэр хэрэгжихгүй байна гэж мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
661872
1 эможи
Зочин
2025-02-20 22:44
Монгол уламжлал гээ биздээ ингэхгүй л бол Монгол байхгүй болох гээд байна гээд бослого хийгээд байсан биз дээ.
8
2025-02-20 17:53
Морь уралдууллаа гээд яг яахын
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс