“ХАТАН ТУУЛ“ залуусын нэгдэл НҮТББ-ынхан сар шинийн баярыг угтан ахмадуудаа баярлуулж байна

2025 оны 2 сарын 20

Arslan.mn

Нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн баруун бүсийн хороодын 1200 гаруй хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг өгөх, өндөр настнуудаа дулаахан өвөлжүүлэх зорилгоор түлээ өгөх ажлыг хийж байсан "ХАТАН ТУУЛ" залуусын нэгдэл НҮТББ-ынхан энэ удаад сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн баруун бүсийн нийт 12 хорооны өндөр настай, ганц бие болон асаргаанд байдаг настан буурлууддаа хүрч ажиллаж байна. 

Залуус энэ удаад 87 настай н.Янжинсүрэн гуайд цагаан сарын тавгийн идээ, ууц, бусад шаардлагатай зүйлсийг нь хүлээлгэн өгсөн байна. 

Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудлаас ирэх замд байрлах "Хятад бичигтэй хайрганы үйлдвэр нь гадны иргэд, зочид төлөөлөгчид БНХАУ-ын ямар нэгэн мужид ирж буй мэт сэтгэгдэл төрж байна" гэх мэдээлэл цахим орчинд тарж байсан. Тэгвэл "ХАТАН ТУУЛ" залуусын нэгдэл тус компаний удирдлагуудад хүсэлт тавьснаар тухайн бичгийг арилгуулсан байна. 

Arslan.mn

"ХАТАН ТУУЛ" залуусын нэгдэл нь энэ мэт нийгэмд сайнаар нөлөөлөх олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661869
1 эможи

Kidd
2025-02-20 16:43
Wooooow amjilt
keyboard_arrow_up