Б.ӨСӨХБАЯР: Морин хуурыг сурснаар хүүхдэд сууж сурах, сэтгэхүй тэлэх, бусадтай харилцах чадвар зэрэг олон давуу талууд бий болдог
Монголын морин хуурын хөгжмийн багш нарын холбооны тэргүүн, морин хуурч, багш Б.Өсөхбаяраас тодрууллаа.
-МУ-ын Ерөнхийлөгч морин хуураа түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах зарлиг гаргасан. Энэ цагаас хойш хүүхдүүд морин хуурыг хэр сурч байгаа вэ?
2024 оны хоёрдуугаар сард МУ-ын Ерөнхийлөгчийн "Морин хуураа" түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах зарлигаас хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлээд зургаадугаар сар хүртэл нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зөвхөн СХД-ийн хэмжээнд 1000 хүүхэд морин хуурын анхан шатанд бэлтгэсэн. Энэ ажил дараа дараагийн орон нутаг болон дүүргүүд дээр үргэлжлээд явна.
-Морин хуурыг заах арга барилаасаа хуваалцаач?
Ганц морин хуур гэлтгүй хөгжмийн сургалтыг ганцаарчлан хэлбэрээр явагдаж байж үр дүнгээ өгч цаашид сурах хүсэл эрмэлзэл түүнээс ургадаг болов уу гэж боддог. Тийм ч учраас одоо яг идэвхтэй сайн сургалт явуулж байгаа багш нар ганцаарчилсан хэлбэрийг барьж сургалтаа явуулдаг. Бүлгийн сургалт, бүлгээр хичээллэнэ гэдэг нь хүүхэд өөрийн хэмжээнд морин хуурыг тоглоод, аливаа нотыг түүртэхгүй уншдаг, хөгжимддөг болсны дараа байж болох сургалт юм.
-Хүүхдүүд ер нь яагаад морин хуурыг сонирхож суралцаад байна гэж та боддог вэ?
Хүүхэд морин хуурыг сурах 2 зүйл байна. Нэгдүгээрт эцэг эх нь Монгол хүн учраас үндэсний язгуур хөгжмөө сурах ёстой гэсэн нэг зүйл. Нөгөө талдаа хүүхэд өөрөө сурахыг хүсдэг болсон байна. мэргэжлийн тоглоогчдын концертыг үзээд мөн Ерөнхийлөгчийн зарлиг бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Энэ хоёр зүйл маш том гүүр болж өгч байна.
-Морин хуурыг сурахын давуу тал юу вэ?
Морин хуурыг сурахын давуу тал бол хүүхэд сууж сурдаг, хүүхдийн сэтгэхүй тэлж өгдөг, олох хуудас нотыг нотны дотор байгаа чимэглэл, тэмдгүүд тэр бүхнийг энэ нотон дээр ийм юм байдаг гэдгийг хүүхэд өөрөө цээжилнэ гэдэг нь ой тогтоолт сайжрах, сууж сурах төлөвшилд маш их нөлөөлдөг.
Мөн бусадтай харилцах чадвартай болдог.нэ хүүхэдтэй цуг тоглох хэрэг гарна нэлээн хэдэн хүүхэдтэй цуг тоглох хэрэг гарна. Үүн дээр харилцааны чадвар хүүхдэд сууж байдаг.
-Морин хуур сурахаар бодож байгаа эцэг эх, залуучуудад хандаад юу хэлэх вэ?
Эцэг эхчүүд хүүхдээ сургахдаа тухайн хүүхдийг сургах багшийг сайн судлах, ямар хөтөлбөр төлөвлөгөөгөөр хичээл заахыг судлах хэрэгтэй. Гадуур сургалтууд өргөжин тэлж буй нь сайшаалтай боловч ганцаарчилсан хэлбэрээр үү бүлгээр явж байна уу, нотоор зааж байна уу, хөгжим гэдэг зүйлийг нотоор зааж байж зөв сурна уу гэхээс сонсголоор заавал болохгүй. Мөн хүүхэд залуучууд морин хуур хөгжмөө сурахыг хичээгээрэй гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.









