Сард нэг удаа иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөр өнөөдөр тохиож байна

2025 оны 2 сарын 19

Arslan.mn

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянгол", "Баянхошуу", Хорооллын эцэст байрлах "Е-март"-д болно.

Мөн 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Зөвлөгөө авах хүсэлтэй иргэд өнөөдөр 09.00-16.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661834
0 эможи

keyboard_arrow_up