Нийслэлийн Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын гурван ажилтан хувийн зардлаар БНСУ-д ажилласан гэв

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялсан гэж “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэв.

“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ын гишүүн н.Пунсалдулам “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар CU-ын урилга, зардлаар БНСУ-д аялж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Бид тэр хүмүүсийг нисэх болон ирэх үед бичлэг хийж баримтжуулсан гэсэн юм.

Харин Нийслэлийн хэвлэлийн алба “Алба хаагчид CU компанийн урилга, зардлаар яваагүй. Өөрсдийн зардлаар явж, туршлага судалсан” гэв.

Ташрамд дурдахад, БНСУ руу ирж очих тийзний үнэ хоёр талдаа 1.2 сая төгрөг байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661829
1 эможи

Зочин
2025-02-18 20:50
Өөрсдийн зардалаар явна гэж байх уу со д дэлгүүр хэсэх л сургалт хийгээ биз.иршэд чинь дарга нарт итгэхээ бараг байсан.
Зочин
2025-02-18 18:41
Яахаараа улсын ажлыг хувийн зардлаар яваад хүн хохироогоод байдаг дарга вэ
Монгол
2025-02-18 18:35
Битгий худлаа ярь Төрийнхөө өөрийн мөнгөөр төрийн төлөө суралцах гэж яваа юу, харагдаач
Зочин
2025-02-18 18:14
Мөнгө мөртэй
keyboard_arrow_up