Утаа мэдрэгчгүй эсвэл салгасан, яндангийн сойлт хаасан зэрэг шалтгаанаас үүдэж угаартах тохиолдол их байна
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллага болон төр захиргааны байгууллага хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.
Энэ оны эхний 02 дугаар сарын эхний байдлаар ахуйн хүрээнд угаартсан 102 дуудлага, мэдээлэл бүртгэгдэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ 282 хүн авсан байна.
Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөлийг тодруулахад утаа мэдрэгчгүй, утаа мэдрэгчээ салгасан яндангийн сойлт хаасан, яндангаа авсан зэрэг шалтгаантай байна.
Иймд иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөгөөг хэрэгжүүлэн аливаа эрсдэлээс хайртай дотны хүмүүсээ хамгаална уу.
Энгийн дадал эрсдэлээс хамгаална.









