ОСНААУГ: “Улаанбаатар өвлийн наадам-2025“ боллоо

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг өвлийн улиралд биеийн тамир, спотрын үйл ажиллагаанд татан оролцуулах , тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хосмдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд гол зорилгоор "Улаанбаатар өвлийн наадам-2025" энэ сарын 15-ны өдөр Скайрекорт цанын баазад зохион байгуулагдлаа.

Тус наадамд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9"-ийн Ж.Чүлтэмжамц нараар ахлуулсан баг хамт олон оролцож бүжгийн тэмцээнд нийт 30 баг оролцсоноос 5 дугаар байр, уулын алхалтын тэмцээнд 15 баг оролцсоноос 4 дүгээр байранд орж амжилттай оролцлоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661819
0 эможи

keyboard_arrow_up