АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс

  • 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
  • 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,
  • 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд
  • одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 905 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 

  • 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 
  • 12 хэргийг хаах, 
  • 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 
  • 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 878 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661814
0 эможи

keyboard_arrow_up