Хуурамч өвчтөний түүх үзүүлж мансууруулах тариа авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, иргэн Г.Н нь хуурамч өвчтөний түүх, жор үзүүлж эмийн сангаас мансууруулах үйлчилгээтэй тариа авч, хадгалсан гэх хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд  шилжүүллээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661797
1 эможи

keyboard_arrow_up