“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын гурван албан тушаалтны хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн байна.









