Гуравдугаар сард “Алтан баззер” сугалаат барилдаан болно

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны төлөвлөгөөнд хэд хэдэн шинэлэг барилдаан зохион байгуулахаар тусгажээ.

Тухайлбал, ирэх сар болон аравдугаар сард “Алтан баззер” сугалаат барилдаан болно. Харин “Алтан цом”-ын барилдааныг хоёр жил тутамд зохион байгуулах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэх ажээ. Үүнээс гадна тавдугаар сард үзэгчдээс санал асуулгаар хамгийн олон санал авсан багуудын халз барилдааныг дөрвөн удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийлбэр дүнгээр аварга багийг тодруулах юм байна.

Дээрх барилдаануудыг МҮБХ-той хамтран “Тэнүүн энтертаймент” компани зохион байгуулахаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь үндэсний бөхийг сурталчлах, үзэгчдийн тоог нэмэх, өв соёлоо олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ташрамд сонирхуулахад, МҮБХ, “Бест буйдан” компанитай хамтран зохион байгуулсан энтертаймент барилдааныг алтан баззераар явуулж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661794
0 эможи

keyboard_arrow_up