Монголын Бодибилдингийн 4 тамирчнаас допингийн төрлийн бодисууд илэрчээ

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос өнөөдөр /2025.02.15/ нэр бүхий дөрвөн тамирчнаас допинг илэрснийг зарлалаа.

Энэ  тухай Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос мэдэгдэл гаргалаа.

 

Мэдэгдэлд  "2024 оны долоодугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн хяналтын шинжилгээг дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартын дагуу авсан хариуг зарлаж байна.

1.Тамирчин Батбуян овогтой Сугарсүрэнгийн А7192493 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стероидууд, Ѕ1.2 бусад анаболик бодисууд болон S5 шээс хөөгчид ба далдлагч бодисууд болох Станозолол, Кленбутерол, Болденон, Торасемид тус тус илэрсэн.

2.Тамирчин Машбат овогтой Алтайбаатарын А7192552 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стеройд Норандростенедиол илэрсэн.

3.Тамирчин Ганбаатар овогтой Ууганчимэгийн А7192475 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стеройд Станозолол илэрсэн.

4.Тамирчин Энхтүвшин овогтой Эрхэмбилэгийн А7192554 дугаартай дээжээс Ѕ1.1 Андрогений анаболик стероидууд Ѕ1.2 бусад анаболик бодисууд болон S5 шээс хөөгчид ба далдлагч бодисууд болох Станозолол, Кленбутерол, Болденон, Фуросемид. Оксандролон, Канренон, Кломефин тус тус илэрсэн" хэмээжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661786
1 эможи

keyboard_arrow_up