Хөвсгөл далай дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км "Дээд модот булан" гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан байдалтай байна. 

Энэ газар нь "Хөвсгөл Хөх Сувд-2025" олон улсын наадам болж буй "Хайчын ам" гэдэг газраас 15км байрладаг. Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Тойлогт амралтын газар луу иргэдийн хөдөлгөөн их байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661780
0 эможи

Зочин
2025-02-17 09:57
Тэгээд юун олон хоног мөсний баяр хийдгийн өмнөх жил шигээ 3 хоног хийгээл дуусгалдааа.тэр олон хүний баас шээс нус цэр бүгд л тэр гакар тэр усанд шингэж байгаа бхдааа.
keyboard_arrow_up