БНХАУ-д сармагчны цэцэг өвчин бүртгэгджээ

2025 оны 2 сарын 14

Arslan.mn

БНХАУ, Австралид үхлийн аюултай сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгджээ.

Тиймээс тэдгээр улс руу зорчих иргэд анхаарал болгоомжтой байхыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

Энэ сарын 1-ний байдлаар тус өвчин 128 оронд 123 мянга гаруй бүртгэгдсэн байна.

Өчигдрийн мэдээллээр

  • Францад сармагчны цэцэг өвчний 1,
  • Тайланд улсад 3 тохиолдол,
  • Бангладеш улсад зика вирусын халдварын тохиолдлууд нэмэгджээ. 

Европын улс орнуудад улирлын томуугийн вирусийн бүх хэв шинж, Хойд Америкийн орнуудад томуугийн А вирус, Азийн улс орнуудад А(H1N1)pdm09 вирус давамгайлан орчилд байна. 

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин.

Сармагчингийн цэцэг нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна.

Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661769
0 эможи

keyboard_arrow_up