Залилах гэмт хэрэг үйлдэж, БНСУ руу оргон зайлсан этгээдийг Монголд албадан авчирлаа

2025 оны 2 сарын 14

Arslan.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.

Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүлснийг мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661762
0 эможи

Зочид
2025-02-14 11:30
Манай Цагдаагийн байгууллага эрт дээр үеэс буюу одоо ч маш гарамгай ажиллаж байгаад талархал илэрхийлж , ажилд нь амжилт хүсэж байна.
keyboard_arrow_up