О.МИШЭЭЛ : Миний гулгалтыг дэмжсэн бүх Монголчууддаа баярлалаа

2025 оны 2 сарын 14

Arslan.mn

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд манай хоёр тамирчин оролцсон.

Монгол Улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт оров.

Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь байсан.

Отгонбаатарын Мишээл нь 7 настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна.

Тэгвэл уран гулгагч О.Мишээл охин "Миний гулгалтыг дэмжсэн бүх Монголчууддаа баярлалаа. Цаашид илүү сайн хичээнэ" гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661758
1 эможи

keyboard_arrow_up