ҮСХ: Валентин нэртэй 3 хүн байна
2025 оны 2 сарын 13
Гэгээн хайрын баяр буюу Валентины өдрийг угтан Үндэсний статистикийн хороо хосуудын тухай сонирхолтой статистик гаргажээ. Статистик мэдээллээр, улсын хэмжээнд өнөөдрийн /2025.02.13/байдлаар / ижил нэртэй хос 360, нэг өдөр төрсөн /ижил он, сар, өдөр/ хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10.057 хүн байна.
Мөн хүн ам, өрхийн мэдээллийн санд 2025 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар Гэгээнхайр нэртэй 2 хүн, Валентин нэртэй 3 хүн, Хайрынбурхан нэртэй 1 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661746
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс