Хонины ууц, бууз, мөнгөн аяга хулгайлсан хэрэг бүртгэгджээ
2025 оны 2 сарын 13
Хонины ууц, үхрийн өвчүү, бууз хулгайлсан хэрэг гарчээ.
Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661729
0 эможи
Зочин
2025-02-13 14:23
Булганчууд анхдагч нар шүү дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс