Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган худалдагчийн утас болон архи дээрэмджээ

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

“Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган, бараа дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 8- нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай Б-г тус дэлгүүрт ганцаараа ажиллаж байхад нь үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн хутга тулгаж, IPhone 13 Pro Max загварын гар утас, архи согтууруулах ундааны зүйлс дээрэмдэж авсан нь тогтоогдсон байна.

Улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг ЦЕГ- мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661709
1 эможи

Мummy
2025-02-12 12:12
Бүр давархна ээ, олж хатуу арга хэмжээ ав!
keyboard_arrow_up