Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих job Center төвийг 21 аймагт нээнэ

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурал боллоо. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсөвд зарцуулдаг ч ажилгүйдэл, ядуурал буурч, үр дүн гарсангүй.

Шалтгаан нь халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хуучирсан, цаг үеийн шаардлага хангахгүй байна.Цаашдаа хөтөлбөрүүдээ шинэчлэх, орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулж, иргэдийн мэргэжлийн ур чадварын зөрүүг арилгах, бүтээмж өндөр байлгах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн.

Түүнчлэн их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлого, статистикийг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, эрхзүйн орчноо шинэчилнэ. 2024 онд Улаанбаатар хотын 4 цэгт нээсэн хөдөлмөр эрхлэлтийн Job Center төвийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай уялдуулна.

Мөн энэ оноос 21 аймагт байгуулахаар төлөвлөж байна. Цаашдаа хүнсний эрхийн бичгээс татгалзаж хөдөлмөр эрхэлж буй зорилтот бүлгийг түлхүү дэмжиж, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад ач холбогдол өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661707
0 эможи

keyboard_arrow_up