Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн НЭРИЙГ ЗАРЛАЛАА

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ.

2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэхээр явуулжээ.

2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

Допингийн шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн нэрс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661706
1 эможи

keyboard_arrow_up