“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг ₮800 мянгаар залилсан үйлдэл бүртгэгджээ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.

Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэхийг зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661698
0 эможи

keyboard_arrow_up