CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан эмэгтэйг 100 мянгаар торгожээ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр олон нийтийн сүлжээнд "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтан охины нүүр рүү үйлчлүүлэгч эмэгтэй ундаа шидэж, зодсон бичлэг цацагдсан. 

Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл БГД-ийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661690
1 эможи

keyboard_arrow_up