Т.Батмөнх хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлж, хариуцлага хүлээжээ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа. Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn  цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Тэгвэл хөрөнгө орлогоо мэдүүлэгчид худал мэдүүлэх тохиолдол мэр сэр гарсаар байгаа. Олон жил хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа хүмүүс ч гэсэн энэ төрлийн алдааг гаргасаар байгаа гэнэ. Тэдний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх гэнэ.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, өөрийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг зөрүүтэй мэдүүлсэн гэх үндэслэлээр 2023 онд сахилгын шийтгэл авчээ. Т.Батмөнхөд 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Б/1156 дугаартай тушаал, ТЁ-117—12/2608 дугаартай албан бичиг цалинг нь гурван сарын хугацаатай 30 хувиар бууруулах шийтгэл авсан байдаг.

Авлигын эсрэг хуулийн

13.8.2. зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах; гэж заасан.

Хэдийгээр хүний цалин нууц байдаг ч цахим орчинд дахь мэдээллээс үзэхэд Т.Батмөнх багадаа 40 сая төгрөгийн цалин авдаг байж болзошгүй бөгөөд   зургаа хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний орлогыг мэдүүлээгүй гэж дунджаар тооцоолох юм бол 240 сая төгрөгийн орлогоо мэдүүлээгүй гэх тооцоо гарч байна.

Т.Батмөнх нь төрөөс төрсөн тэрбумтан бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг бид хүргэсээр байгаа.  Бид дараагийн цуварлд  түүний тендер будлиантуулсан байж болзошгүй мэдээллийг хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661688
1 эможи

Зочин
2025-02-13 13:19
Нүүдлийн шувуудыг бодоход Эрдэнэт үйлдвэрт шат дамжлагыг нь дамжиж өндөр албанд хүрч ажиллаж байгаа хүн гэдэг юм билээ.
Их шарнууд
2025-02-12 09:49
Shorond ni hiigeechee7
Заан
2025-02-11 21:29
Ene hun jinhen hulgaich shuu. Bas Bas bayjuulah fabriciin darga bsan Delger gj uvgun bin. Elbegdorjiin gar hulnuud shuu Hanaj tsadahgui shunaltai birdnuud
Gishuun
2025-02-11 17:14
Ene hun bol unendee l budilianii ezen shuu.2020-2024 onii erdenet uildveriin tonog tohooromjiin shinechleliig hondlongiin audit oruulj shalguulmaar l baigam da.ih yum garna shuu
Goo
2025-02-11 16:54
Энэ новшийг эрхлүүлчих юмаа энүүнд ямар өртөй юм вэ
keyboard_arrow_up