Энэ долоо хоногт “ЭТТ“-н ТУЗ хуралдаж, 1072 хувьцааны НОГДОЛ АШГИЙГ хэлэлцэхээр болжээ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

2024 оны 1072 хувьцааны ногдол ашгийн урьчилгааг өмнөх оны  арванхоёрдугаар сард олгосон. Тэгвэл иргэдийн зүгээс цагаан сарын баярын өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг авах хүлээлттэй байна.

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тодруулахад, "Энэ долоо хоногт Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, цагаан сарын өмнө олгох эсэх асуудлыг тодорхой болгоно" гэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож, нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард холбогдох албан тушаалтнуудад даалгаж байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661683
1 эможи

Чимэгмаа
2025-02-11 23:58
Зй 99102906
Zochin
2025-02-11 20:24
Hurdan mingo ogchoo
Zochin
2025-02-11 13:08
ogno ogoxgui ged oorsdiixo karmanaas ogox gj bgan shg aashlaxa boliod togtson xugatsaan ashig orlogo n garsan bol shuud shiljuulj baimar bna. Eniig ES medej shiljul gexer shiljuldeg yumuu xashain? Ard tumen yagad oorsdiin xuwitsaaga ergeltend oruulj boldogui yum bee??? yagad nogdol ashgaa guij awax yostoin be????
keyboard_arrow_up