“Эрдэнэс тавантолгой”-н нэрийг барьж, БНХАУ-ын компаниудтай “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах“-ыг ЗАВДЖЭЭ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэргийг шүүхэд шилүүлжээ.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ийнхүү  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661680
0 эможи

keyboard_arrow_up