Ахмадын “Насны хишиг“-ийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгоно

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

 Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг баталжээ.

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа, амьжиргаа дэмжих, онцгой тохиолдол болон хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно. Түүнчлэн ахмад настан, алдар цолтны хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж зэргийг олгох юм байна. Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.

Цагаан сар болон улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mn, E-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлэх аж.

Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй. Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийх учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй болсон байна. Харин энэ онд 65 нас хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандахыг зөвлөлөө.

Энэ онд шинээр 1959 оны долдугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс “Насны хишиг”-т хамрагдана.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661675
0 эможи

ЖИЖГЭР Анчин
2025-02-10 17:48
Ё монгол гоо 2 жил бүртгүүлээд насны хишигээ авч чадахгүй бн
keyboard_arrow_up