УЕПГ : Цахим хавтаст хэргийг нэвтрүүлэх туршлагаас судаллаа
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хавтаст хэргийг цахим хэлбэрт шилжүүлж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ажлын туршлага судаллаа.
Төлөөлөгчид тус улсын Бавари мужийн Хууль зүйн яам болон шүүхийн нэгдсэн үйлчилгээний Ай Ти төвийн үйл ажиллагаа, Амберг хотын прокурорын газар, Оберфранкен дахь цагдаагийн газарт очиж, эрүүгийн хавтаст хэргийн цахимжилт, цагдаа, прокурор, шүүхийн мэдээлэл солилцох үйл явцтай танилцжээ.
Бавари муж нь программ хангамж хөгжүүлэлтийг 2015 оноос, цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг 2020 оноос эхлүүлж шүүх, цагдаа, хууль зүйн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг холбооны түвшинд ажиллаж, цаасан суурьтай баримт бичгүүдийг цахимжуулах, техник хэрэгслийн бэлтгэлийг хангах, алба хаагчдыг чадавхжуулах зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлснээр цахим хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сараас эхлүүлэн амжилттай нэвтрүүлсэн байна.









