Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын дунд Гар бууны хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн” боллоо
Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын дунд галт зэвсэг ашиглах, аюулгүй харьцах ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Гар бууны хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг /2025.02.07/ зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 53, эмэгтэй 25, нийт 78 алба хаагч авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Байгалийн ухааны шинжилгээний газрын Физикийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гарьд “Тэргүүн байр”, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Тамир “Дэд байр”, Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч-дадлагажигч ажилтан Г.Булгансайхан “Гутгаар байр”, эмэгтэй төрөлд Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Хулан “Тэргүүн байр”, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Баянгол дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оюундэлгэр “Дэд байр”, Байгалийн ухааны шинжилгээний газрын Химийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золжаргал “Гутгаар байр” эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.









