СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж 34 настай залуу гурван хүүхдийн хамт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
Гэр шатаж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн иргэн гурван хүүхэдтэйгээ хамт нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарсан талаар мэдээлэл цацагдсан.
Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.
Шатаж амь хохирсон 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан. " гэв.
Насанд хүрээгүй гурван хүүхэд, нэг том хүн галд өртсөн бөгөөд тухайн айлын эзэгтэй харамсалтай хэрэг гарсан өдөр ажилтай байсан бөгөөд нөхөр нь хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ хонож байгаад амь насаа алджээ.









