Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн М-ээс ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк улсын дугаар тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөг шилжүүлэн авсан нь тогтоогджээ.

Тус ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж, өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661648
1 эможи

Зочин
2025-02-10 21:33
Ийм болохоор л такси үйлчилгээг цэгцэлж журамлах шаардлагатай байгаа юм даа.
keyboard_arrow_up