Сарын дотор НЭГ тэрбумын хохиролтой цахим залиланд өртсөн 230 гаруй дуудлага ИРЖЭЭ
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны баг нэг сарын хугацаанд 163 иргэний 746 сая төгрөгийн хохирлыг барагдуулах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа аж.
Тодруулбал, 2025 он гарсаар зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд цахим гэмт хэрэгт өртсөн 230 гаруй дуудлага, мэдээллийг хүлээн авчээ. Энэ нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн хохиролтой байжээ. Албаныханы мэдээллэж байгаагаар баяр, тэмдэглэлт өдрүүд ойртох тусам цахимаар залилуулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох иргэдийн тоо эрс нэмэгддэг гэлээ.
Иймд иргэд цахим залиланд өртсөн гэдгээ мэдсэн тохиолдолд нэн даруй 51265666 дугаарт хандаарай. Мөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс арилжааны есөн банктай цахим гэмт хэргийн эсрэг хамтран ажиллаж байгаа аж.









