Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад онхолджээ
2025 оны 2 сарын 09
Архангай аймгийн Хотонт сумын Жаргалантын аманд автомашин онхолдож, хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Шалгалтаар тус аймгийн харьяат, 35 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад онхолдож амиа алдсаныг тогтоосон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661640
1 эможи
Зочин
2025-02-09 16:46
Ёстой аз шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс