Амралтын хоёр өдөр дараалсан барилдаан болно

2025 оны 2 сарын 07

Arslan.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа зарласан билээ.

Тэгвэл маргааш Архангай аймгийн улсын тэргүүний Эрдэнэмандал сумыг үүсэн байгуулсны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдаанд одоогоор улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 20 орчим улсын цолтой бөх зодоглохоор бүртгүүлсэн байна. Барилдаанд түрүүлсэн бөх найм, үзүүрлэсэн бөх дөрвөн сая төгрөг гардах юм. Харин их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай гардахаас гадна азтай таван үзэгчийг 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Харин энэ сарын 9-ний ням гарагт “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан болно. Тус барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооноос чансааны оноо олгох юм. Барилдааны бүртгэл өнөөдөр эхэлсэн бөгөөд бөхчүүдийн чансааг тооцож бүртгэх ажээ. “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг анх 2007 онд зохион байгуулахад улсын арслан Д.Азжаргал түрүүлж, харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байв. Тэгвэл хамгийн сүүлд болсон 2019 оны барилдаанд улсын начин Ч.Батчулуун түрүүлж, харцага Х.Гантулга үзүүрлэсэн юм. Үүнээс хойш зургаан жилийн дараа “Баянзүрх хайрханы хишиг”-ыг дахин сэргээж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661636
1 эможи

keyboard_arrow_up