Өнөөдрөөс нөөцийн мах борлуулж эхэллээ

2025 оны 2 сарын 07

Arslan.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Мөн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг " Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна. Энэ жил бид 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ. 2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ.

Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг санууллаа.

Мөн явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагийг нэг стандарттай болгож иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг хангана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661635
1 эможи

keyboard_arrow_up